Заставын дарга зээр агнасан уу, зэрлэг гахай агнасан уу

HFpZMd4OjaJls9xZXxlIХилийн 0275 дугаар ангид болсон асуудлын талаар манай сайт удаа дараа хөндсөн.  Уг нь ХХЕГ болоод өөр анги салбаруудад бугшсан асуудал өч төчнөөн бий ч тус ангид удаа дараа болсон асуудлууд хүний амь насанд ч хүрч мэдэхээр байсан учраас ийхүү удаа дараа хөндсөн нь тэр.

Өнөөдөр ч тус ангид асуудал дуусаагүй л байгаа. Тиймээс ч ХХЕГ-ын штабын дарга нь хүртэл өөрийн биеэр морилсон биз.

Ангийн удирдлага гэдэг  өөрийгөө дөвийлгөх бус харин бие бүрэлдэхүүний санаа сэтгэл, амьдрал ахуйг мэдэрч гэмээнэ Монгол Улсын дархан хилийг хамгаалах ариун үйлсэд тэднийг хоёргүй сэтгэлээр чиглүүлж чадна.

Гэтэл тус ангийн захирагч томилогдсон цагаасаа сэтгэл гаргаж ажилласан нь үгүй бөгөөд  шударгаар ажиллаж байгаа алба хаагчдаа “Бууны ноход”-оороо мөрдүүлж, мөшгүүлж, элдэвлүүлдэг учраас бие бүрэлдэхүүний дунд ч үл ойлголцол үүсч, зарим нэг гайгүй, мэдлэг боловсролтой эсвэл ар өврийн хаалгатай нөхөд нь өөр тийшээ зүглэхийн түүс болсоор явдаг байна.

Харин энэ тоолонд хурандаа н.Баттулга алга ташиж, өөрсдийн гэх унхиа муутай нөхдөөр багаа бүрдүүлэх ажлаа хийсээр нэг л мэдэхэд  бууны сум азаар хүний хөлөнд тусчхаад байгаа нь энэ.

Ноцтой зөрчил дутагдал хэнээс, юунаас, хаанаас гардаг вэ гэвэл КРАНДУУЛЖ албан тушаалд очсон нөхдөөс гардаг нь ч өнөөдөр нууц биш. Үүний баталгаа нь “УИХ-ын эрхэм гишүүн Ц.Сэргэлэнгийн ШАГНАЛ”-аар 0275 дугаар ангийн  захирагчаар томилогдсон хурандаа н.Баттулга  яг л тэр асуудалд өдгөө орооцолдчихоод сууж байна.

Гэхдээ тэр хэрэв жаахан сийрэг харж ажилласан бол олон нийтэд мэдээлэгдсэн эрэгтэй офицер нь эмэгтэй офицероо эр хүн зодож байгаа юм шиг дээр нь сандайлж сууж байгаад зодсон, зодуулсан эмэгтэй өөрийнх нь гэрийн хаалгыг шөнө дөлөөр балбасан тэр үед л хатуухан арга хэмжээ авах байв.

Нөгөөтэйгүүр хурандаа н.Баттулга өөрөө бие бүрэлдэхүүнтэйгээ тулж ажиллахгүй, бусдын амаар явдаг учраас өнөөдрийн байдал орчхоод байгаа нь ч энэ.

Юутай ч тус ангид ХХЕГ-аас ажлын хэсэг очиж заставын дарга сум алдсан уу, хориотой ан агнасан уу, офицер ахлагч нар яагаад архи уудаг, ажлын байрны дарамт гаргадаг гэдгийг тодруулахаар ажиллаж байна.

Үр дүн гарах ч биз. Гараасай гэж олон мянган шударга хилчид ч хүсч, товчхондоо бол  “Хилийн цэргийн шинэчлэл”-ийг хүлээсээр байгаа.

Учир нь дээр дурдсан асуудлууд зөвхөн 0275 дугаар ангид гарсан асуудал биш бөгөөд бусад анги салбарууудад ч энэ мэт асуудал  байдаг учраас тэр.

Үргэлжлэл бий

http://erennews.mn/article/53001


URL: