Засгийн газрын тогтоолоос ч “том” О.Батнасанд хэзээ хариуцлага тооцох вэ

qR2865dr1VvpwthxtipIЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэр, тогтоолуудыг хэрэгжүүлдэггүй, намынхаа халхавчинд амьдрагсадтай хэзээ хариуцлага тооцох вэ.

Тогтоол шийдвэрийг үл тоосон “хурган дарга” нарынхаа толгойг илсээр нөгөөдүүл нь ч эдийн засаг хүндэрчихсэн бүх нийтээр бүсээ чангалах шаардлагатай үед татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад зогсохгүй, тансаглаж, дураараа дургиж байна.

Тодруулбал, Монголын төмөр зам ТӨХК-ийн дарга О.Батнасан. Мань хүн өмнө нь ЖДҮ-д нэр холбогдсон учраас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй үлдсэн.

Түүнээсээ сургамж авч, төрийн өмчит компанид хоёргүй сэтгэлээр ажиллахын оронд Засгийн газрын тогтоолыг зөрчиж, ашиггүй ажиллуулахын зэрэгцээ шаардлагагүй зүйлсэд хөрөнгийг нь зарцуулсаар сууна.

Тухайлбал, 2021 оны 9 дүгээр сард буюу ажил хүлээн авсныхаа дараахан мань О.Батнасан 17 сая төгрөгөөр  оффисын өрөөний засвар хийлгэж, 10 сая төгрөгөөр оффисын ширээ худалдан авч, 12 дугаар  сард 10 сая 760 мянган төгрөгөөр хүүхдийн бэлэг авч, 6 сая 600 мянган төгрөгөөр хуанли хэвлүүлсэн байх жишээний.

Уг нь эдгээр нь Засгийн газрын 43 дугаар тогтоолыг зөрчсөн үйлдэл. Тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх гэж заасан байдаг.

Амьхандаа төсвийн хэмнэлт хийхийн тулд үрэлгэн зардлаа тэвч гэсэн. Харамсалтай нь намынхаа нөмөрт нуугдаж, төрийн өмчийн компанийн даргаар заларсан О.Батнасан түүнийг нь хэрэгжүүлэхийг огт хүсээгүй нь энэ.

Толгойлсон байгууллагаа ашигтай ажиллуулах байтугай үрэлгэн зардал гаргасаар байгаа О.Батнасандаа  хариуцлага тооцохгүй бол Монголын төмөр замыг тун удахгүй самарч ч мэдэх л байх. Өмнө нь тус компанийн ганц өртөө болох Төмөртэйн ажилчид түүний талаар хэчнээн их гомдол гаргасныг эрх биш олон нийт мэдэж байгаа биз ээ.

http://erennews.mn/article/52935


URL: