Найман давхрын цонхоор бага насны хүүхэд унажээ

Найман давхрын цонхоор бага насны хүүхэд унажээ

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан бөгөөд хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.
Хүүхдийн биеийн байдал ямар байгааг ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Гантуяагаас тодруулахад, Хүүхдийн бие тогтворжсон тул Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.


URL: