Шатсан каргоны машинд Нарагийн зөгийн балны шил тээвэрлэгдэж явжээ

006

Өнөөдөр Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраасан.

Албан бус мэдээллээр энэ нь ачаа тээврийн буюу каргоны автомашин байсан бөгөөд  уг машины ачаан  дотор  дуучин Нарагийн зөгийн балны шил тээвэрлэгдэж явжээ.

Энэ талаар Нараа цахим хуудаснаа “Ёоооза зүгээр л. Шатсан машинд өнөө хэдэн зөгийн балны шил маань шатсан гэнэ шд Би их муу хүн бололтой… тэнгэрт гэсгээгдэж байгаа нь уу тэ” хэмээжээ.


URL: