О.Батбаяр: Энэ сарын 23-ныг хүртэл нислэг хүлээн авахгүй хэмээн БНСУ-аас мэдэгдсэн

О.Батбаяр: Энэ сарын 23-ныг хүртэл нислэг хүлээн авахгүй хэмээн БНСУ-аас мэдэгдсэн

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл нар хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна.


URL: