“Түгжрэлийн оргил цагуудад автомашиныг тэгш сондгойгоор явуулах хувилбар яригдаж байна”

"Түгжрэлийн оргил цагуудад автомашиныг тэгш сондгойгоор явуулах хувилбар яригдаж байна"

Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал аль эртнээс яригдаж ирсэн ч тодорхой шийдэлд хүрч, дорвитой өөрчлөлт гаралгүй өнөөдрийн хүрэв. Тиймдээ ч хүмүүс түгжрэлд цаг зав, хөрөнгө хүчээ суйлуулсаар л буй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг шаардлагатай болохын Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Түүнчлэн тэрээр өнгөсөн 11 дүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажил

  1. Автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх юм.
  2. Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувийг эзэлнэ.
  3. Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт төсвийн нэг хувийг эзлэх юм.
  4. Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгоор 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.
  5. Ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.
  6. Орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
  7. Гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.
  8. Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн 2 хувийг зарцуулна. үзээд 2 хувьтай тэнцэх ажлын төсөв тавьсан.
  9. Иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж танилцуулсан.

Тэгвэл дээрх ажлын гүйцэтгэлийн талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрээр “420 тэрбумтай холбоотой ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 250 автобусаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ жил 10.4 км гол гудамж замууд, 700 метр гүүрэн ажил эхэлнэ. Нэгдүгээрт Яармагийг ТЭЦ4-тэй холбох шинэ гүүрийн ажил эхэлнэ. Дараа нь Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгоно. Мөн гуравдугаар хорооллын эцсийг Толгойтын замтай холбох замын ажил эхэлнэ. Түүнчлэн хороолол дунд холбоос замууд гаргана. Явган хүний болон дугуйн зам хийхэд нийт 20 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд түгжрэл үүсдэг оргил цагуудад автомашиныг тэгш сондгой дугаараар нь явуулах талаар иргэдээс санал авах тухай яригдаж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Автозамын түгжрэл үүсдэг оргил цагуудад автомашиныг тэгш сондгой дугаараар нь явуулах эсэх саналыг иргэдээс авах хувилбар яригдаж байгаа. Гэхдээ эцэслэн шийдээгүй” гэлээ.


URL: