Элон маск компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ

Элон маск компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ

Элон Маск өөрийн Тесла компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ. Үүгээрээ Билл Гейтс болон түүний хуучин эхнэр Мелинда Франц Гейтсийн ард жагсах Америкийн хамгийн том буяны үйлстэн болсон юм. Элон Маск хандиваараа түүхэнд бичигдэхээр болж, НҮБ уг хувьцаагаар дэлхийг өлсгөлөнгөөс гаргаж чадна гэж мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн хувьд Берни Сандерс, Элизабет Уоррен зэрэг улстөрчидтэй тэгш бус байдал, өндөр орлоготой иргэдийн татварын асуудлаар ихээхэн маргаантай байх үеэр энэ хандивын мөнгөний шилжүүлэг хийсэн байна. Хандив хүлээн авагчийн нэрийг зарлаагүй ч энэ хандивыг өгснөөрөө төлөх татварынх нь хэмжээ буурахад нөлөөлнө гэж Элон Маск үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй түүний төлөх татварын хэмжээ АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр байна. Харин татварын хэмжээг багасгахын тулд ихээхэн хэмжээний хандив өгсөн аж.

 


URL: