Говь-Алтай аймагт: Шатахууны үнэ литр тутамдаа 130-150 төгрөгөөр нэмэгджээ
Говь-Алтай аймагт шатахууны үнэ литр тутамдаа 130-200 төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “МТ”, Тэс петролеум гэх мэт шатахуун түгээх станцууд шатахууны төрөл тус бүрийн үнээ нэмэгдүүлжээ. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар АИ-92 бензин 2700, АИ-80 2650, дизель түлш 2840-3040 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Нийслэл хотоос алс хязгаар байдаг тус бүс нутгийн иргэдийн түгээмэл хэрэглэдэг өргөн хэргэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол шатахуун. Ингэж нэмэх сургаар импортын бараа бүтээгдэхүүнээс гадна гурил, будаа, сүү, махны үнэд ч нөлөөлсөн байгаа тухай худалдаа эрхлэгчид хэллээ. Шатахууны үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж байгаа нь иргэдийн ахуй амьдралд хүнд тусч өрхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ч мөн ярилаа.
www.montsame.mn
URL: