Д.Ганбат: Н.Алтанхуяг гишүүн бүрэн эрхээсээ түтгэлзээд шалгуул


УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: ”2012-2016 онд манай ардчилсан намын дарга байсан Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр АН-д хамаагүй болсон. Гэхдээ Н.Алтанхуяг гишүүнийг бүрэн эрхээсээ түтгэлзээд шалгуул гэж хэлмээр байна. Тухайн үед өгч байсан их хэмжээний зээлүүд байгаа. Ардчилсан намд байсан аймгийн даргаас дээшхи бүх албан тушаалтнууд шалгуул. Ардчилсан намын нэрийг барьж сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хэн ч байсан шалгуулах ёстой” гэлээ.


URL: