Н.Түвшинбаярт “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдээд байв. Харин хохирогч нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилжээ.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын газраас тодруулахад ”Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэлээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
URL: