Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болгожээ

Архины зөвшөөрөл эзэмшигчдийн 40 гаруй хувь нь Баруун-Урт суманд байна

Хотын дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болох юм байна.


URL: