Б.Ундармаагаар 340 тэрбум төгрөгөө төлүүлж шopoнд хий, ард түмэн мартаагүй шүү !!!

5dc8fa74539cab6841238a6d6e799d88-780x470-КАПИТАЛЫН “ЗАЛГИСАН” УЛСЫН МӨНГИЙГ АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС НӨХСӨН-

1200-аад иргэнийг 260 тэрбум төгрөгийн хадгаламжаар нь , татвар төлөгчдийг эрүүл мэнд, нийгмийн даатгал тэргүүтэй төрийн 340 тэрбум төгрөгөөр нь хохироосон Капитал банкны дампуурлын шалтгаан юу вэ. Эл асуулт НДШ-ийн 5 хувийн нэмэгдэлтэй холбоотойгоор сүүлийн үед дахин сэргэж, хөндөгдөж байна.

Тодруулбал, төрөөс Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдсантай холбогдуулан эл санг зузаатгах шийдвэрийн хүрээнд сүүлийн гурван жил НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ “ОУВС-гаас тавьж буй шаардлага ийм юм” хэмээх үгээр халхавчилж буй. Улмаар Б.Ундармаа гишүүний “Капитал” банканд алдагдсан Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас нөхөхөөр зэхэв үү гэх шууд хардлага газар авсан.

Дампуурсан Капиталд, Үндсэндээ 31 байгууллагын, 375 тэрбум төгрөг алдагдсан нь төрийн мөнгө уйлдаггүйн хамгийн эмгэнэлтэй жишээ.

Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар “тийм сангуудад улсын тэдэн төгрөг байршиж байсан” хэмээн ард түмний өмнөөс уйлан дуугарах аядаж, “Капитал-д харамсаж, мэдээлэл хийгээд л намжиж байв.

Харин олон жил “Капитал”-аар овоглож ирсэн Б.Ундармаа гишүүн “Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь энэ банк дээр байдаг гэдэг нь худлаа. Татан буулгасан Төв банк өөрөө хариулт өгөх байх. Үүнд улс төр орсон” гэж гүрийж гүлдийгээд, ширэн нүүрлэж зогссон билээ.

Татвар төлөгчдийн мөнгийг банкандаа хав дарж дампууруулчхаад, эцэст нь ард түмний дундаас сонгогдсон тэр, ард түмнийг яаж доромжилж болдгийг харуулав.

-КАПИТАЛЫН ДАМПУУРАЛ Б.УНДАРМААД ЮУ Ч БИШ, НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨӨ АЛДАХТАЙ АДИЛ-

“Дампууруулчхаад” гэдэг үг ихээхэн учиртай. 2014, 2015 онуудаас банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн хэдий ч Монголбанк болон Б.Ундармаа иргэдийн хадгаламжийг зогсолтгүй татсаар байсан нь өдгөө зориуд дампууруулсан гэх хардлагыг бататгадаг юм. Үндсэндээ 30 гаруй жилийн түүхтэй эл компанийн дампуурлыг нэг л өдөр гэв гэнэт, маш тайвнаар зарласан нь хачин.

Ингэж зарлахын өмнө Капитал банкны томоохон хадгаламж эзэмшигч Г.Алтан банк дампуурахыг мэдээд хадгаламжаа иргэдийн нэрээр 20 сая төгрөгөөр хуваан байршуулж, Хадгаламжийн даатгалын корпарациас мөнгө авахыг завдаж жаал бужигнуулсан.

Эцэст нь “Алдсан биш завшив” гэгчээр, Капитал банкны дамуурал Б.Ундармаад харин ч ашигтай туссан. 25 гаруй компанитай түүнд нэг банк дампуурах нь юу ч биш, нэг өдрийн хоолны мөнгөө л алдахтай адил зүйл.

Түүний ХОМ-ээс “Бишрэлт” групп, “Монгол эм импекс” ХХК, “Велл март”, “Капитал” банкнаас эхлээд банк бус санхүүгийн байгууллага, эм ханган нийлүүлэх газар, үнэт эдлэл, газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, даатгал гээд гараа дүрээгүй, сонирхоогүй салбар гэж үгүйг харж болно. Нэг компани нь дампуурахад, түүнд хоолоо олж идэх 24 компани үлдэж байна.

-НАС БАРСАН ИРГЭНИЙ ӨРИЙГ ҮР ХҮҮХЭД НЬ ҮҮРДЭГ, ДАМПУУРСАН БАНКНЫ ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛДӨГ-

Монголд улс төр, банк, санхүүгийн бүлэглэл нийлээд төрийн өмч хөрөнгийг хэрхэн луйвардаж болдгийн тод жишээ Капиталын дампуурал. Тус банкны томоохон зээлдэгчдийн нэрс тодорхой болоход дампуурлын шалтгаан хийгээд эзэд тодорхой болно гэж ярьдаг ч учир битүүлэг хэвээр өнөөдрийг хүрэв. Мөн нөгөө талаар иргэдийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын мөнгийг хариуцлагатай албан тушаалтнууд Капитал банканд бөөн бөөнөөр нь аваачиж хийгээд “банк дампуурсан тохиолдолд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжид даатгал хамаагүй” гэсэн утгатай заалт оруулж, УИХ-аар хууль батлуулсан эрх баригчдын хуйвалдаан бий.

Эцэстээ капиталын залгисан татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг “Хадгаламжийн даатгалын корпораци”-аас төлүүлж буй. Энэ нь бас л төрийн мөнгө. Төрд түмнийг төлөөлж суусан хүн зориудаар дампууруулсан банкныхаа хэдэн тэрбумаар хэмжигдэх өрөө төрөөр төлүүлж болдог. Гэтэл тав, арван саяын цалин, тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг гажиг, тэнцвэргүй тогтолцоо Монголд бугшсаар байна.

-“КАПИТАЛ” БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД Б.УНДАРМААГИЙН НӨХӨР А.АРИУНБОЛДЫН НЭР БҮРТГЭЛТЭЙ-

“Капиталбанк”-ны Гүйцэтгэх захирал нь Агваанжамба овогтой Ариунболд. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Бишрэлтхолдинг”, “Чонофинанс” ББСБ. А.Ариунболд нь Б.Ундармаа гишүүний нөхөр. Банк нь дампуурлаа зарлаад удаагүй байхад буюу дөрөвдүгээр сарын сүүлээр А.Ариунболд баривчлагдан ШШГЕГ-ын Цагдан хорих 461-дүгээр ангид хоригдон, суллагдсан.

2014 онд тус банкны эзэн болоод гүйцэтгэх захирал А.Ариунболд баталгаат дэнчин буюу “маржин худалдаа”-нд увуулж, цувуулсаар харилцагчдынхаа хоёр тэрбум төгрөгийг тавьж тоглоод алдсан байдаг. Үүндээ банкныхаа Санхүү удирдлагын газрын дарга болон нэр бүхий теллер нарыг оролцуулсан ч эцсийн бүлэгт хариуцлага хүлээх болоход банкны нэг ажилтан арван жилийн хорих ял авсан. Харин А.Ариунболд мөн сугарч үлдэж байсан нэгэн юм.

Монгол Улсын жилийн нийт төсвийн гурав орчим хувь. Дотоодын бүтээн байгуулалт, дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компаниас Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн 1.4 их наяд төгрөгийн 30 гаруй хувьтай тэнцэх мөнгөн дүн.

Засгийн газраас ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, зарим аж ахуйн нэгжийн дулаан, цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэрийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас зарцуулахаар тооцсон 650 тэрбум төгрөгийн тал нь.

Орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 5000 иргэнд очих санхүүжилт. Төрийн ордны баруун хойно Байгалийн түүхийн музейн газарт шинээр барьж байгаа 67.8 тэрбумын өртөгтэй Чингис хааны музей тавыг барина.

Их тэнгэрийн аманд сүндэрлүүлэхээр төлөвлөсөн Байгалийн түүхийн музей гурвыг, Яармагийн дэнж дээр ашиглалтад оруулсан төрөх эмнэлэг шиг хүчин чадалтайг 15-ыг өлхөн барих хэмжээний төсөв. Адаглаад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд дорж хаяж нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хэмжээний өртөг. Бүрэн зураглалаараа аль ч салбарт хөрвүүлсэн жин дарж, заримынх нь өртгийг 100 хувь давуулах тийм л маш их хөрөнгө.

Гэвч УИХ-ын гишүүн асан эмэгтэйн хувь эзэмшлийн банкинд төрийн сангаар дамжин байршуулж байсан дээрх мөнгөн дүн нэг л өдөр цаасан дээрээ үлдэж, ор сураггүй алга болсон нь жилийн өмнөх үйл явдал.

Нэр нь Б.Ундармаа, банк нь “Капитал”. Чанаргүй зээлийнх нь хэмжээ 80 хувьд хүрч, үйл ажиллагаа явуулах чадамжгүйд хүрсэн учраас Төв банкнаас холбогдох хуулийн хүрээнд арга хэмжээ авч, татан буулгасан гэдгээс өөр нарийн шалтаангүй.

Нэгэн цагт “Жаст” хэмээх малгайн дор банк, санхүү, шатахуун, мах, уул уурхай зэргийг багтааж, Монголын толгой бизнесмэнээр тодорч явсан Ш.Батхүү жирийн иргэний статуст шилжсэнээ зарлаж, шүүхийн тогтоолтой яллагдагч болсон шиг гашуун сургамж Б.Ундармааг тойроогүй, дайрсан нь энэ.

2019 оноос хойш гэж тооцвол бүтэн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн хамгаалалт дор чимээгүй явсан тэрбээр 2020 оны ээлжит сонгуулийн дараагаас шүүхийн хаалга татсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн юм.

Үндэслэл, зүйлчлэл нь өөр л дөө. УИХ-ын гишүүн байхдаа иргэдийн боломжийг хулгайлж, ЖДҮ-ийн зээлд гар дүрсэн түүний хувьд өөрийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компанид 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт нь хамаатуулсан шүүхийн тогтоол.

Харин “Капитал”-д түгжигдсэн 340 тэрбумыг идсэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ?

Худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтан бүхий Бишрэлт группийг удирдагч Б.Ундармаа нь 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулж байсан билээ. Группээ удирдахын сацуу НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж явсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагын хэрэгт холбогдсон шалтгаан. Эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн 2018 оны зун АТГ мөрдөн шалгаж эхэлсэн.

Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Гэвч гишүүд, дарга нарын нөлөөлөл орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тушаалаа гаргаж байжээ.

УИХ-ын таван гишүүн ЖДҮ-гийн хэрэгт татагдаж, бүрэн эрхийнх нь асуудал яригдаж байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа юм. Тэрээр өөрийн хамаарал бүхий “Доктор мейк” ХХК-ийн 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төслөөр дахин зээл авсан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.Түүний компанид зээл олгох боломжгүй, шаардлагуудыг хангаагүй байсан хэдий ч дарга нар, болон үүрэг гйцэтгэгч албан хаагчидруу удаа дараа залгаж, шахаж шаардаж байж материалаа бүрдүүлэн өгчээ.

Төсөл сонгон шалгаруулах ажил явагдаж, наймдугаар сарын 14-нд сайд Б.Батзориг “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай “А-141 дугаартай тушаал гаргаж, санхүүжилт олгох иргэн, хуулийн этгээдүүдийн нэрсийг гаргажээ. Уг жагсаалтад Б.Ундармаа гишүүний “Доктор мейк” ХХК багтаж, 800 сая төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн байна. Ингээд Б.Ундармаагийн “Доктор мейк” ХХК тус сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Удалгүй ЖДҮ-гийн хэрэг дэгдэж, олон нийтэд мэдээлэл хүрч эхлэжээ.

Ийнхүү түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Тэрээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх дөрвөн удаа хойшилсоны эцэст нь шүүхээс гэм буруутай хэмээн үзсэн ч ердөө 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн юм.

А.Тэргэл

http://tatap.mn/17129.html


URL: