Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, Хөгжлийн банкны дуулианаар юу нуугаад байна

WIdWwuUvXx7jwB72QgCf

Хөгжлийн банкны дуулианы ард ХААН банкны хувьчлал байна гэх хардлага батлагдаж байгаа бололтой.

Учир нь

2022 оны 1 дүгээр сарын 29-нд Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкныханд хандан “Амаа мэдэж бурцгаана шүү. Хөгжлийн банк олгосон зээлээ өөрсдөө хөөцөлдөж төлүүлэх ёстой. Хариуцлагагүй зээл олгож, улсыг хохироочихоод, хохирлоо Засгийн газраар төлүүлэх юм гэнэ. Цаашид Хөгжлийн банк зээл олгож, тэр зээл нь төлөгдөхгүй байвал Засгийн газар төлөөд  байх уу. Үгүй шүү. Олгосон зээлийнхээ хойноос хөөцөлдөж төлүүлсэн нь дээр дээ. Moral hazard гэж нэг юм бий” гэж цахим орчинд байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь буюу

2022 оны 1 дүгээр сарын 31-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр “Хөгжлийн банк 2020 оны 4 дүгээр сард Сангийн яамны харьяанд ирсэн. Түүнээс хойш энэ банкнаас зээл авчхаад өгөхгүй байгаа нийт 25 зээлдэгчийн асуудал шүүх дээр явж байна. Зарим шийдвэр гараад явж байгаа. Зарим нь шүүхээс буцаж байгаа. Яагаад гэвэл эцсийн өмчлөгч гэдэг асуудал одоо болтол Монгол Улсад тодорхойгүй байна.” гэж ярьж байсан.

Энэ асуудал мэдээж олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ мань Ч.Хүрэлбаатар ч олон нийтийн талд байна гэх “алга ташилт”-ыг ч хүлээгээд байсан.

Гэхдээ учир мэдэх хүмүүсийн хувьд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг ийн ил болгож байгаа нь цаанаа зохион байгуулалтайн дээр ардаа өөр дуулианыг дарах оролдлого гэдгийг баталсан явдал байв.

Өмнө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 12-нд Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны зээл замбараагүй олгогдож байна гэсэн мэдээлэл, гомдлууд өөрт нь ирсний дагуу албан бичиг явуулаад тусыг эс олсон.

Н.Алтанхуяг энэ тухай олон нийтэд ч ил болгосон. Хэрвээ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тухайн үед Н.Алтанхуяг гишүүнд хариу өгсөн бол өнөөгийн Хөгжлийн банкны асуудал арай өөр нөхцөл байдалтай байх боломж байсан.

Тухайн үед Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байсан бөгөөд Хөгжлийн банкны Төсвийн ерөнхийлөн захирагч  нь  учраас үүрэг, чиглэл өгөөд өөд нь татах эс бөгөөс өнөөдрийнх шиг ил болгох боломж байсан.

Харин ХААН банкны хувьчлал сөхөгдөхтэй зэрэгцэн ийн ил болж, Сангийн сайд байхдаа ихэд нууцалж, хаацайлж байсан Хөгжлийн банкныхаа үйл ажиллагааны доголдлыг одоо мэл гайхаж, цэл хөхөрч, буруутгаж байгаа нь олны анхаарлыг татахаас аргагүй.

Учир нь, ХААН банкны хувьчлалын асуудалд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үедээ ч анхаарч, хамгийн их хувьцаа эзэмшигч Савадад захидал илгээсэн гэдэг ч өөр бол үүнийг үгүйсгэдэг.   Гэхдээ Ч.Хүрэлбаатар гишүүн ХААН банкийг “Таван богд”-ын Ц.Баатарсайханы мэдэлд өгүүлэх сонирхол нь төрсөн ах Ч.Гантулгатай нь холбоотой гэх мэдээлэл ч бас байдаг.

Товчхондоо бол Хөгжлийн банкны дуулианы ард ХААН банкны хувьчлал “шуурах” нь бололтой.


URL: