Парацетамол эмийн аюултай нөлөөг тогтоожээ
Парацетамол эмийг урт хугацаанд хэрэглэснээр өндөр даралттай хүмүүст зүрхний өвчин үүсэх, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Шотландын Эдинбургийн их сургуулийн судлаачид тогтоожээ.
“Circulation” сэтгүүлд бичсэнээр, судалгаанд цусны өндөр даралттай 110 сайн дурын хүн оролцжээ. Тэдний хагас нь хоёр долоо хоногийн туршид парацетамол эмийг өдөрт дөрвөн удаа ууж байсан бол нөгөө хэсэг нь плацебо буюу эмчилгээний үр нөлөө нь өвчтөний сэтгэлзүйн сэтгэл зүйн хүлээлттэй холбоотой эм хэрэглэсэн байна. Ингэхдээ оролцогчдын гуравны хоёр нь даралт бууруулах эм уусан байна. Судалгааны дүнгээс үзвэл парацетамолыг тогтмол хэрэглэх нь зүрхний өвчин тусах, цус харвах эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг байна. Тус эмийг уухаа больсноос хойш оролцогчдын цусны даралт хэвийн хэмжээнд орсон байна.
Үүнээс өмнө, парацетамол эм нь элгэнд муу нөлөөтэйгөөс гадна харшил үүсгэдэг болох нь тогтоогдож байжээ.
Парацетамол буюу ацетаминофен эмийг халуун буруулах, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Тус эм нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чухал эмийн жагсаалтад ордог байна.
URL: