Шатахууны үнэ 2290 төгрөг болов
Шатахуун импортлогч компаниуд авто бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй болов.
Монголбанкнаас экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг дэмжих зорилгоор репо санхүүжилт олгож эхэлсэн. Энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор өнгөрсөн онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Төв банк УУХҮЯ-нд шатахууны үнийг тогтвортой байлгах шаардлага тавьсан ч биелсэнгүй.
Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон.
Импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй бол шатахууны хомстол үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн юм.
URL: