Д.Сумъяабазар дарга аа, барилгын салбарт Аглуугаас өөр хүн алга уу
Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэгч ч болж байгаагийн тод жишээ нь жүжигчин Аглуу буюу Л.Баттулга барилгын салбарт гэнэт орж ирмэгцээ, дахин төлөвлөлтийн батламж гардсан явдал.
Тодруулбал, нийслэл дэх хуучин буюу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих ажлын гүйцэтгэгч нарын нэг “Монтекарло голд” ХХК-ийн захирал нь жүжигчин Л.Баттулга.
Энэ үйл явдал олон нийтийн эгдүүцлийг төрүүлсээр байна. Учир нь бүтэн 95 жилийн түүхтэй барилгын салбарт дахин төлөвлөлтийн дагуу барилгын ажил гүйцэтгэчих чадалтай, чадвартай компани үгүй гэж дорд үзсэн бололтой. Тиймээс л Б.Баттулгын “Монтекарло голд” ХХК Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20 дугаар байрны “ажлыг” авсан хэрэг.
Мэдээж мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй л байх. Гэвч барилгын салбарт мэргэжлийн туршлагатай баг, компани орох ёстой. Тийм байтал тайзан дээр монголчуудыг олон жил “доромжилсон” Л.Баттулга баргийн барилгын компанийн авч чаддаггүй дахин төлөвлөлтийн ажлын батламж авсан нь үнэндээ БАРИЛГЫН САЛБАРЫНХНЫГ хэтэрхий дорд үзэж доромжилсон үйлдэл гэгж ойлгогдож олны дургүйцлийг хүргэж байна.
http://erennews.mn/article/52768
URL: