Шүүх хурлын дэгийг нoцтой зөpчcөн Х.Бат-Ялалтад ямар хариуцлага тооцох вэ

Шүүх хурлын дэгийг нoцтой зөpчcөн Х.Бат-Ялалтад ямар хариуцлага тооцох вэ

“Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрvvгийн хэргийн анхан шатны шvvхэд хурал товлогдсон.

Гэвч тэрээр шvvхэд орж ирсэн даруйдаа улсын прокурор болон шүүгч, шүүхийн туслах нарыг захирч зандарсан өнгө аятайгаар загнан хэл амаар доромжилж, элдэв бусын үг үйлдэл гаргав
Манай сайтын сурвалжлах баг тус шүүх хуралдааны эхлэл ба төгсгөл хэсгийг шүүгчийн зөвшөөрлөөр олон нийтэд мэдээллэхээр болсон юм. Шүүх хурлын үеэр шүүгчдэгч Х.Бат-Ялалт болон түүний өмгөөлөгч бүлэглэн манай сурвалжлах багийн сэтгүүлчийг гутаан доромжилж, зурагчныг буланд шахаж биед халдан авсан гэрэл зургуудыг устгахыг шаардсан үйлдэл гаргалаа.

Мөн тэрээр шүүх хурлын танхимд шүүгч, прокурорыг доромжилж шүүх хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байсан юм.
Х.Бат-Ялалтын хувьд өөрийгөө хуульч, өмгөөлөгч хэмээн өөрийгөө олон нийтэд танилцуулах дуртай. Үнэн хэрэгтээ, тэрээр хуульч ч биш эрхзүйч нэгэн юм. Гэтэл түүнд эрхзүйч хүний ёс зүй, олон нийтийн дунд биеэ зүй зохистой авч явах чадвар дутмаг байгаа нь өнөөдрийн гаргаж буй үйлдлээс харахад илт.

Манай сайтын сурвалжлах багийн зурагчний биед халдсан асуудлаар бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Ямартаа ч, 2016 оны УИХ-ын сонгуулиар Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авсан гэх ёсзүйгүй эрхзүйч Х.Бат-Ялалтад шүүхийн байгууллага ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдлээ.


URL: