Александр Большунов ОХУ-д анхны алтан медалийг авчирлаа
Өнөөдөр Бээжингийн олимпын наадамд тамирчид 7 багц медалийн төлөө өрсөлдөж, цанын скиатлон төрөлд ОХУ-ын баг анхны алтан медалиа авлаа. Ингэснээр оросууд медалийн тоогоор тэргүүлж эхэллээ. Тэд 1 алт, хоёр мөнгө, 1 хүрэл медальтай.
Скиатлон, 15 км + 15 км
1. Александр Большунов (ОХУ) – 1:16.09,8
2. Денис Спицов (ОХУ) – 1.11,0
3. Ииво Нисканен (Финланд) – 2.00,2
Александр Большунов 2,5 км-д унасан ч гэсэн хоёрт орсон Денис Спицовоос 1 минут 11 секундын зайтай илт давамгай түрүүллээ. 2018 оны Пёнчанд тэр 3 мөнгө, 1 хүрэл медаль авч байсан бол энэ удаад шар өнгөтэй медаль авснаар цанын бүх том медалийг авсан тамирчин болж байгаа юм. Одоо түүнд Бээжинд цанын хамгийн хол зай болох 30 км, 50 км-ын зайд тэргүүлж, Цанын хаан цол хүртэх л үлдлээ.
URL: