Нийтийн эзэмшил рүү буудсан этгээд МАНСУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Олон нийтийн газарт буун дуу гаргаж, эд зүйлсийг эвдэн сүйтгэж, танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Park-Od” худалдааны төвийн урд байх тамхины цэгийн шилэн хаалтыг гар буугаар буудаж, хагалсан байжээ.
Хэргийг шалгахад, “Park-Od” хотхонд оршин суух, 21 настай Б гэгч буудсан болох нь тогтоогдсон байна. Тухайн этгээд хэрэг үйлдэх үедээ биедээ хоёр гар буутай явсан гэх бөгөөд гар буу, сум, магазин зэргийг албаныхан эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ.
Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
URL: