Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ

712-1643323204Хөгжлийн-банк-25-зээлдэгчээ-АТГ-т-шилжүүллээХөгжлийн банкнаас зээ авсан 25 компани зээлээ зориулалтын бусаар ашиглаж, төлөхөөс зайлсхийж, эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар тус банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-нд нийтэд зарласан. Тэдгээр компани 2014-2019 онд зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 880.2  тэрбум төгрөг болжээ.

Хөгжлийн банкнаас эдгээр чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уржигдар чанаргүй зээлийн эздийг АТГ-т шилжүүлсэн байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL: