Л.Энх-Амгалан: Сургуулиуд II сарын 14-нөөс танхим, цахимаар, II сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.
Тэрбээр “Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин ногоон бүс болсон хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.
Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.
Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий” гэв.
URL: