Иргэдэд хэвийн боов тараах нь хууль зөрчсөн үйлдэл биш

Тавгийн идээний гүрмэл боовыг гэртээ хэрхэн хийх вэ - Үндэсний мэдээллийн  портал сайт - mongolcom.mn

Сүүлийн үед цахим орчинд нэр бүхий хүмүүс иргэдэд хэвийн боов тарааж буй зураг нийтлэгдэх болсон.

Тэгвэл уг үйл явдал нь хууль зөрчиж буй эсэх талаар холбогдох газруудаас тодруулсан юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн болон УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосон байдаг. Бусад үед үүнийг хуулиар хориглоогүй” гэдгийг хэлэв.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас сонгуулийн жилд аливаа хэлбэрээр иргэдэд үнэгүй зүйл өгөх, үйлчилгээ үзүүлэхийг хориглодог хэмээн дээрхтэй адил тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглох талаар тусгажээ.

Тодруулбал, тус хуулийн 48.1.1-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглосон байна.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд дараагийн сонгуульдаа бэлдэхээр гурван жилийн хугацаанд ямар нэгэн бэлэг, эд зүйл, мөнгө тарааж болохоор хуульчилжээ.


URL: