Өнгөрсөн долоо хоногт 6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ


7d8ab589e59e3221
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6 тэрбум 76 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 65 компанийн 4,711,242 ширхэг хувьцааг 5,159 сая төгрөгөөр арилжаалсан байна.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,000 ширхэг, ам.долларын 100 ширхэг бондыг нийт 822,609,852 төгрөгөөр арилжаалав.

Д/д Өдөр Үнэт цаасны нэр  Арилжсан ширхэг Үнийн дүн  Дээд  Доод
1 2022.01.17-2022.01.21 ETTD-BD-10/04/23-C0011-6.8              100        28,209,852         282,099                282,099
ICBN-BD-17/08/23-C0016-13           8,000      794,400,000           99,300                  99,300
НИЙТ 8,100      822,609,852

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 169,620 ширхэг нэгж эрхийг 93,762,601.73 төгрөгөөр арилжаалав.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFG Мандал ирээдүйн өсөлт 79,465 77,314,902
2 XOC Үндэсний хувьчлалын сан 90,155 16,447,699

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,774,702,617,833.00 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,913.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.00 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


URL: