Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг энэ оны намар бүрэн зогсооно

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт өнөөдөр ажиллав.

Энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна гэв.

“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барина. Шинэ үйлдвэр ашиглалтад оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг үүрэг болгожээ.


URL: