ЭМЯ: Шинээр Коронавирусийн 3119 тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН ХҮН НАС БАРЛАА

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 3,119 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын

  • 1,725 нь нийслэлд
  • 1,394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 3,214
  • хүндэвтэр 5,579
  • хүнд 879
  • нэн хүнд 76 хүн байна.

Мөн гэрийн хяналтад 47,172 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 


URL: