Алдарт уяач П.Сэргэлэн Кувейт Улсад Элчин сайдаар томилогдоно
Аюулгүй бодлого гадаад бодлогын байнгын хороогоор Элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн. Тодруулбал, Монгол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ дагуу Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилохоор болжээ.
Улмаар АБГББХ-гоор дэмжсэн байна. П.Сэргэлэн нь багш, санхүүч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх, Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан. Мөн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байв.
МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдээлэл технологийн чиглэлээр, Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.
Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач юм.
URL: