Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, З.Отгонбаатар ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийдэх хурал хойшлов


Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, З.Отгонбаатар ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийдэх хурал хойшлов

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдав. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, шүүгч Х.Идэр, З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв. Эдгээр шүүгч ёс зүйн алдаа гаргасан, эсэхийг хэлэлцэхдээ сэтгүүлч нарыг оролцуулсангүй.

Эдгээр шүүгч нарын лифтний бичлэг өнгөрсөн онд ил болсон.

Шүүгч З.Болдбаатар хөлөө гэмтээсэн тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хурлыг хойшлуулав. Түүний өмгөөлөгч н.Батсүх хэргийн материалтай танилцах шаардлагатай тул хурлыг хойшлуулах хүсэлт мөн гаргажээ. Хуралд шүүгч З.Отгонбаатар оролцсонгүй, өмгөөлөгч нь хүрэлцэн ирсэн байв. Өмгөөлөгч н.Батсүх өнөөдрийн хурлын товыг өөрт нь урьдчилж мэдэгдээгүй гэсэн юм.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин, Сугар нар хуралд оролцсон бөгөөд Шүүгчид хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзаагүй юм. Шүүхээс энэ хэргийг Сахилгын хороо руу буцаасан юм.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосон юм.

Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан.

Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын саналыг Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар авсан юм.


URL: