Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт:

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11706 төгрөг,

Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14147 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх оны долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ таван төгрөгөөр буурсан байв. Харин хонины ястай махны үнэ 300 төгрөгөөр өсөж, хонины цул махны үнэ 58 төгрөгөөр буурсан байлаа.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ:

2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ:

Дээд зэрэг нь 1410-1800 төгрөг,

Нэгдүгээр зэргийнх 1310-1600 төгрөг,

Хоёрдугаар зэргийнх 969-1200 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1410-1800 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1300-1600 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна.  “М-Март” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад:

Монгол төмс 5.0 хувиар өсөж дунджаар 1204 төгрөгөөр,

Монгол лууван 1.2 хувиар өсөж дунджаар 3135 төгрөгөөр, м

Монгол байцай 1.1 хувиар өсөж дунджаар 2473 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар


URL: