Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтыг цуцалж, шинжилгээг төлбөртэй авахаар болжээ

1b4d0af2ead7adfc6856b6420f07bc71

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын мэдээллийг сонсож, дараах үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд, Вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг идэвхжүүлэх, Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах, гадаадаас ирж байгаа иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой. Тус шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг чиглэл өгсөн байна.

    “Ерөнхий сайдын өгсөн эдгээр үүрэг чиглэлтэй холбоотой, хугацааны хувьд хэзээнээс хэрэгжих тухай мэдээллийг та бүхэнд өнөөдөртөө багтааж УОК-ын хурлаар өгөх болно” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм.


URL: