Дорнод аймаг өнөөдрөөс эхлэн 15 хоног хөл хорио тогтооно
Өчигдөр Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын Омикрон шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах.
2. Худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд.
3. Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах.
4. Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх.
5. Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах.
6. Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах.
7. Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх 1 сарын аян зохион байгуулах.
8. Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах.
9. Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох
URL: