Дулааны шугамын худгаас хүний цогцос гаргажээ


Дулааны шугамын худгаас хүний цогцос гаргажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны “Задгай”-д буюу Баянбүрдийн тойргийн ойролцоо дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байжээ.

Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км зам туулан, 3 метр орчим гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


URL: