Ноход хэл сурах чадвартай болохыг тогтоожээ

dog

Хайртай нохой тань өөр олны хэл дээрх үгсийг сонсоод ойлгож чадах болов уу гэж та бодож байсан уу? Тэгвэл энэ нь боломжтой зүйл болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд 18 нохойд чихэвч зүүлгэн MRI аппаратын тусламжтайгаар “Бяцхан ханхүү” хэмээх хүүхдийн номыг Испани, Унгар гэх зэрэг олон төрлийн хэл дээр намуухан дуугаар уншиж өгчээ.

Үүний дараагаар учир авцалдаагүй үгсийг мөн адил уншиж өгсөн байна. Уг туршилтад орсон хоёр нохой Испани хэл мэддэг бөгөөд Унгар хэлийг хэзээ ч сонсож байгаагүй аж. Харин үлдсэн 16 нь Испани хэлийг хэзээ ч сонсож байгаагүй гэнэ. Туршилтын үеэр танил болон танил бус үгс, учир утгагүй үгс, байгалийн чимээ гэх мэт олон төрлийн зүйлсийг тэдний тархи ялган таньж байсан аж.

Хоёр өөр төрлийн хэлээр ярьж буй үлгэрийг тэд хооронд нь ялгаж байсан бөгөөд ямар ч утгагүй үгсийг ойлгохын тулд тэдний тархи илүү их ачаалж байсан байна. Энэ шинэ зүйл биш мэт санагдаж байж мэднэ. Гэвч ноход хүний хэлж буй зүйлсийн утгыг ойлгохын тулд яг л бяцхан хүүхэд шиг хэл сурч эхэлдэг байна. Тэд эхлээд тухайн хэлний зүй тогтолыг олоод дараа нь ойлгож эхэлдэг аж. Нас нь нэмэгдэх тусам харь хэлний үгсийг хүртэл ялган таньж чаддаг болох нь уг судалгааны үеэр тогтоогдсон бөгөөд та нохойтойгоо өөр орны хэлээр ярьж эхэлбэл тун удахгүй таныг тухайн орны хэлээр тань ойлгож чаддаг болно гэжээ.


URL:

Tags: