БНХАУ-д омикрон хувилбарын анхны голомтот халдвар бүртгэлээ


БНХАУ-д омикрон хувилбарын анхны голомтот халдвар бүртгэлээ

БНХАУ-д ковидын омикрон хувилбарын анхны голомтот халдвар бүртгэгдсэн талаар “CCTV” телевиз мэдээллээ.

Хойд Хятадын хамгийн том далайн боомт бүхий Тяньжин хотод “коронавирус”-ийн халдварын 20 тохиолдол өдөрт бүртгэгдсэний хоёр нь омикрон вирусний халдвар байжээ. Энэхүү хоёр тохиолдол нь ойрын хавьтал болсон хүмүүстэй хавьтал болоогүй нь анхаарал татаж байгаа аж. Үүний улмаас тус хотын 14 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулж эхлээд байна.

Бээжин хоттой ойролцоо орших томоохон боомт хотод халдварын голомт үүсээд байгаагаас БНХАУ хязгаарлалтаа чангаруулж магадгүй байна.

Харин АНУ-д коронавирусний халдварын тархалт эрчимжиж байгаагаас эмнэлгүүдийн 24 хувь нь ажиллах хүчний хомстолд ороод байна. Тус улсад өдөрт дунджаар 700 мянга гаруй тохиолдол батлагдаж байгаа аж.

COVID-19-ийн омикрон хувилбарын шинэ давлагаа улс орнуудын эрүүл мэндийн салбарт хүндхэн нөлөөлж байгааг эрдэмтэд анхааруулж байна.


URL: