Албан тушаалын “амтанд орсон” Л.Цэдэвсүрэн дахин сайд болох гэж үү

SnJWHpVZBXk6zHOIfAqoБоловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн ТАЗ-ийн тогтоолын дагуу ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болсон. Гэтэл ердөө л чөлөөлөгдөх сургаар эргээд БШУ-ны сайдын суудалд залрах чимээ гарах болжээ.

Үнэндээ мань хүнийг УИХ-ын 2020 сонгуулийн дараа БШУ-ны сайдаар томилогдоход салбарын, мэргэшсэн хүн хэмээн олон нийт ихэд таатай хүлээж авсан. Харамсалтай нь нэг их  удалгүй Л.Цэдэвсүрэн сайдын хэмжээнд ажиллах чадамжтай менежер, боловсон хүчин биш гэдгээ харуулсан. Учир нь түүний үед цар тахлаас улбаалан боловсролын байгууллага цахим, теле хэлбэрт шилжсэнээр өнөөдөр сурагч, оюутнуудын сурлагын түвшин, мэдлэгийн чанар үнэндээ маш муу үнэлгээтэй болжээ гэж саяхан салбар яамнаас дүгнэсэн.

Уг нь  Л.Цэдэвсүрэн боловсролын салбарт ёстой л “насаараа” ажилласан хүн. Тодруулбал тэбээр

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оны 7 сарын Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны 10 сараас Боловсрол, шинжлэх ухааны ТНБД-аар томилогдсон.

Намтраас нь харахад 27 жил боловсролын салбарт, бүр яаманд хүртэл ажилласан ч энэ хугацаанд салбартаа чухам ямар ажил хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй.

Харин дээрх хугацаанд хэд солигдсон сайдуудтай ажиллахдаа яамны бодлого шийдвэрийг хэрэгтэйг авч үлдэж, хэрэггүйг үгүйсгэж ч байсангүй. Тиймдээ ч яаманд “чимээгүй” байсаар 27 жилийг үдсэн гэх хүмүүс ч олон бий.

Ерөнхий сайд ч Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж чадахгүй нь гээд “мулталсан” ч хоосон хаялгүй ТНБД-аар томилсон. Гэтэл өдгөө Засгийн газрын бүтцэд дахин хоёр яам нэмэгдэж, сайдын “эрэл”-д гарсан энэ үеийг ашиглан сайд болох “нүхээ” малтаж эхэлсэн сурагтай.

https://erennews.mn/article/52129


URL: