АН-ынхан гишүүд, дэмжигчдийнхээ эрх ашгийг дэвсэлж байна
АН-ын маргаан одоо ч үргэлжилсээр байна. УИХ дахь АН-ын бүлгийн даргыгаа огцруулах санал гаргаж УИХ-ын даргад өргөн барьсан ч тэрбээр ”Сөрөг хүчний бүлгийн даргын асуудлыг би шийдэхгүй” гэсэн хариу өгчээ.
Яг энэ байдлаас харахад УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн хурлаа ном ёсоор нь явуулах нь юу л бол. Уг нь өнөөдөр УИХ дахь намуудын бүлгүүдийн хуралдаан болох байсан ч АН-ын хувьд ийнхүү хурлаа хийж чадахгүй, тоглоомоо булаацалдсан жаахан хүүхэд аятай байцгаах нь нийгэмд тэдний рейтингийг улам л унагаж байна. Энэ байдлыг хэн хэн нь ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа нь АН-ын гишүүд болоод АН-ыг дэмжигчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл юм.
https://erennews.mn/article/52188
URL: