Томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсдийн 61 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн 47 хувийг томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүнд халдварын шалтгаант өвчин эзэлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувьд амьсгалын замын халдварын шалтгаант өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсдийн 61 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна” гэж мэдээллээ.

Тэрбээр “Сүүлийн хоёр жилийг бодвол томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн. Үүнтэй холбоотой өвчлөл нэмэгдэх, дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. Ерөнхийдөө коронавирусийн цар тахалтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна” гэв.


URL: