Перецийг юуны учир өвлийн олимпын хоолны цэст оруулаагүй вэ?

20220104094604744142022 оны Бээжингийн өвлийн олимпын тамирчдын хоолны цэсийг саяхан албан ёсоор нийтэлсэн бөгөөд 678 төрөл зүйлийн хоол зууш жагсаалтад оржээ. Харин хар перец нь хүнсний гаралтай өдөөгч бодист багтдаг тул тамирчдын хоолны цэст оруулаагүй байна. Үүнээс гадна лаврын навч зэрэг гал тогоонд түгээмэл хэрэглэгддэг 48 зүйлийн түүхий эд ч хориотой юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 1кг хар перецэнд хигенамин хэмээх бодис 778.6 микрограмм хэмжээтэй агуулдаг гэнэ. Мөн 1кг цагаан чинжүүд 223 микрограмм хигенамин агуулдаг аж. 1кг перецэнд агуулагдах хигенаминий хэмжээ 1 миллиграммд ч хүрэхгүй, түүнчлэн нэг удаагийн хооллолтын хүнсний амтлагчид орох хэмжээ нь ердөө 1 грамм орчмоос хэтрэхгүй юм. Тэгвэл ийм бага агууламжтай мөртлөө хооллох зорилгоор хэрэглэхэд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцогдоно гэж үү?

Уг бодисыг 2021 онд нийтэлсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтад оруулж, хэрэглэхийг хориглосон байдаг тул ялангуяа тэмцээний үеэр, тэмцээнээс бусад аль ч тохиолдолд хэрэглэхийг хориглосон бодис юм гэнэ. Тамирчдын хувьд, андууран хэрэглэх, эсвэл зориуд хэрэглэхийн аль ч тохиолдолд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцдог байна.

Тамирчид хэрэглэлээ гэхэд өдөөгч бодисын агууламж тун бага учраас сэргээшийн нэмэр болохгүй ч допингийн эсрэг шинжилгээний хариуг нь “эерэг” болгох тул хэрэглэхгүй байх нь зөв гэж тайлбарлажээ.

Перецээс гадна лаврын навч, чэндүгийн перец хийгээд Ши Саньшян хэмээх бэлэн амтлагч бүгдээс нь хигенамин илрүүлж болдог байна. Бадамлянхуагийн соёо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, аннона жимс, аконит зэрэг эмийн найрлагын зүйл агуулсан анагаах ухааны эм бэлдмэл, бүтээгдэхүүнд ч хигенамин агуулдаг учраас тамирчид хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй юм байна.

Сүүлийн жилүүдэд тамирчид хүнсний гаралтай өдөөгч бодис андууран хэрэглэснээс болж дүрэм журам зөрчсөн хэрэг удаа дараа гарч байгаа тул тамирчид ч өөрсдөө хэрэглээгээ зохицуулах ёстой болжээ.

Эх сурвалж: cri.cn


URL: