Монгол улсын иргэн бүр 12 оронтой бүртгэлийн дугаартай боллоо


Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхдээ регистрийн дугаарыг халахгүй.

Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд Та иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой.

 


URL: