ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ

 

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн гадаад иргэн Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд бүлэг этгээдүүд 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ. Тус хотхоны оршин суугчдын мэдээллээр, цагдаагийн албан хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


URL: