Тамхины иш машины цонхоор гаргаж шидвэл арга хэмжээ авна
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлж, зарим хуулийг хэрэгжүүлж эхэлнэ гэв.
Тодруулбал, автомашиныхаа цонхоор тамхины иш, ундааны сав гаргаж шидсэн иргэнд арга хэмжээ авах юм. Мөн нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн удирдлагуудад зарим эрх мэдэл шилжиж байгаа юм.
URL: