“Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа
“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг нийслэлийн хамгаалалтад авч, тус газрыг эзэмших эрхийг цуцалж байгаа талаар НЗДТГ-аас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа.
URL: