Солонгос иргэнийг таван монгол залуу бүлэглэн зоджээ

Солонгос иргэнийг таван монгол залуу бүлэглэн зоджээ

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Тус сайтад Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон гэх мэдээлэл тавигдсан байна. Хохирогч нүд чих рүүгээ цохиулсан, хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн гэж ярьжээ. Мөн “Тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан, энэ хэрэг солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй байж болзошгүй гэж хохирогч ярьсан” гэж бичжээ.
Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байна. Хоорондоо тийм асуудал болсон. Тухайн үед дуудлага хүлээн аваад шалгагдаж байна.” гэлээ.


URL: