Засгийн газрын өр 27.2 их наяд төгрөг болж, 3.4 хувиар өсчээ

 

Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8 хувь, өмнөх улирлаас 362 сая ам.доллароор тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Нийт гадаад өрийн

  • 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын нийт өр 2021 оны эхний есөн сард 27.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883.7 (3.4%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 55.9 (0.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд гадаад өр 1.5 (6.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

График. Засгийн газрын нийт ба үүнд эзлэх гадаад өрийн хэмжээ

Харин дотоод өр 271.5 (20.6%) тэрбум төгрөг, өрийн баталгаа 143.6 (13.7%) тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 228.7 (26.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газрын нийт өр өмнөх улирлаас өсөхөд барих-шилжүүлэх төрлийн концесс 131 (17.2%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 48.7 (5.1%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч гадаад өр 235.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

 


URL: