60 жилийн өмнөх Монголчуудын төрх Америк гэрэл зурагчны дуранд…
Орос гаралтай Америкийн кино найруулагч, продюсер, гэрэл зурагчин Игор Оганесофф нь амьдралын ихэнх хугацаагаа CBS телевизэд ажиллан өнгөрүүлж, дэлхийн олон оронд сурвалжлагчаар томилогдон очиж байжээ. Ахмад дайчин тэрээр Вьетнамын дайныг сурвалжлахаар очоод шархдаж байсан түүх ч бий. Харин 60-аад оны үед чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байхдаа Игор “Associated Press” агентлагийн томилолтоор тухайн үед НҮБ-ын гишүүнээр дөнгөж элсэж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд байсан БНМАУ-ыг зорьсон байна. Доорх гайхалтай гэрэл зургуудыг тэрээр 1961 болон 1962 онуудад буулгажээ.
1Малчин эр Намсрай гэр бүлийнхний хамт, 1961
2Улаанбаатарын ойролцоох малчин айл, 1961
3Саальчин эмэгтэй, 1961
4Мотоцикльтой бүсгүй – Улаанбаатар, 1961
5Гар бөмбөг тоглож буй өсвөр настнууд – 1962 он
6Ном уншиж буй эмэгтэй, 1962
7Дэлгүүрийн барааг сонирхож буй хос хоёр – Улаанбаатар, 1962
8Монгол бөх засуулын хамт – 1962
9Харваачид наадмын үеэр, 1962
10Гэрийн эзэн, 1962
11Наадамлахаар ирсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд – 1962
12Газрын тос олборлож буй ажилчид, 1962
13Гандан Тэгчинлэн хийдийн хоёр лам, 1962
14Ганданд мөргөл үйлдэж буй өндөр настнууд, 1962
15Улаанбаатарын гудамжаар, 1962
16Сурагчид, 1962
17Сүхбаатарын талбай, 1962
18Улаанбаатар хотын өвлийн төрх Зайсан толгойноос, 1962
https://www.caak.mn/view/8289194/
URL: