Шувууны ханиад 40 гаруй улсад тархаж, тахианы махны нийлүүлэлт буурах эрсдэл үүсжээ
Тавдугаар сараас хойш Европ, Ази, Африкийн 40 гаруй оронд шувууны ханиад тархаад байна.
Улс орнуудад шувууны ханиадны шинэ дэгдэлт өмнөх онуудаас харьцангуй эрт эхлээд байгаа аж. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл дагуулж байна. Мөн түүхий эдийн үнэ өсөж байгаатай зэрэгцээд томоохон сорилт болохоор байгаа юм.
Үүнээс гадна дэлхийн хэмжээнд махны үнэ энэ онд 16 хувиар өсжээ. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Европ, Азид халдвар тархаж байгаа нь тахианы махны нийлүүлэлтийн доголдол үүсгэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
URL: