Хятадын талд гацсан ачаатай 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдээр нэвтрүүлж эхэлнэ
БНХАУ-ын Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсон.12-р сарын 10-наас эхлэн ачаа тээвэр нэвтрүүлэхээр болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлсэн бөгөөд эхний ээлжинд хил хаагдахад БНХАУ-ын талд үлдсэн ачаатай 150 машиныг нэвтрүүлсний дараа чингэлэг тээвэр эхэлнэ гэсэн билээ.
Эрээн Замын-Үүдийн хилийг 10-р сарын 14-ний өдөр хаахад хоёр улсын хилийн хоорондын бүсэд байсан буюу Хятадын гаалийн хашаанд хүрээгүй 20 гаруй машин гацжээ. Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх шийдвэр гарсантай холбоотой Эрээний талаас 16 суудлын машин, 10 хүнд машин механизм оруулж ирснийг 12-р сарын 11-ний шөнөд нь Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн байна.
Харин Хятадын талд ачаатайгаа гацсан 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхлэх юм байна. Үүний дараа чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажлыг эхлэх юм байна.
URL: