2022 оны улсын төсөвт суулгасан 71.8 тэрбум төгрөгөөр БГД-т хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Одонтуяа, Ганхуяг нар хамтаараа иргэд болон хороо, дүүргээс ирсэн санал хүсэлт, тооцоо судалгаан дээр үндэслэн, нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээнүүдийг холбогдох хууль, журамд нийцүүлэн салбарын яамдад саналаа өгч ажилласны үр дүнд дараах төсөл, хөтөлбөрүүдийг ирэх онд шинээр санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Тус дүүрэгт 2021 оны төсвөөс 21.2 тэрбум төгрөгийг суулгасан бол 2022 онд 71.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БГД-т хийхээр улсын их хурлаас баталсан юм. Тэгвэл энэ санхүүжилтээр дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Эх нялхасын эрүүл мэндийн төвийн шинэ өргөтгөлүүд
- Авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцууд
- “Гандангийн дэнж” орчим соёл, аялал жуулчлалын бүс
- Шинэ сургууль, цэцэрлэгүүд
- Гэр хорооллын худгуудын автоматжуулалт
- Инженерийн шугам сүлжээний шинэчлэлт
- Нийтийн эзэмшлийн орон сууцны засвар
- Авто болон явган замын засвар, өргөтгөл, шинэчлэл
- Гэр хорооллын “Жишиг гудамж” төсөл
- Ард иргэдийг эрүүл хүнсээр хангах “Хүлэмж” төсөл
- “Хавдрын эсрэг” хөтөлбөр
- “Эх орон 36″ Хүүхэд хөгжлийн хөтөлбөр
- Хүүхдийн тоглоомын талбай, иргэдэд зориулсан ногоон орчны тохижилт, гэрэлтүүлэг зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.
URL: