Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын II багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 57 км-т орших Шар бүрд гэдэг газар 12-р сарын 5-ны өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг 19:31 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.


URL: