“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

ed80f1c3f8d24ebc04b13c85e4ce51ed“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус төмөр замын төслийн нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.
      “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 100 хувь дотоодын нөөц бололцоогоор баригдаж буй анхны үндэсний төмөр замын бүтээн байгуулалт юм.
      Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийж эхэлснээр:
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр дахин бага зардлаар тээвэрлэнэ.
  • Төмөр замын трассын дагуу байршиж буй ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • 2000 орчим ажлын байрыг бий болгож, орон нутгийн оршин суугчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

URL: