Г.ХАЖИДМАА: Цагдаагаас залгаад “Та Ерөнхий сайд огцор” гэж бичсэн учраас 100 мянган төгрөгөөр торголоо” гэсэн

36a5a965ef097e31fa393fbac35e8054Иргэн Г.Хажидмааг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, түүнийг “Цахим хуудастаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцор” хэмээн бичсэн гэх үндэслэлээр торгосон гэнэ.

          Энэ талаар иргэн Г.Хажидмаагаас тодруулахад “Өнгөрсөн есдүгээр сард цахим үндэстэн шоу болох үеэр би лайв хийж, бодит байдлыг иргэдэд хүргэсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагын 102 дугаар утас руу залгаж, “Ковидын хүнд нөхцөл байдалд шоу зохион байгуулж болохгүй. Энэ бол халдвар тархах эрсдэл үүсгэлээ” гэж дуудлага өгсөн. Мөн дараа нь цахим хуудастаа “Ерөнхийлөгч нь сонгууль, Ерөнхий сайд нь шоу зохион байгууллаа. Ковид тараасан нөхцөл байдал үүсгэж, ард түмнээ аюулд оруулсан учраас Ерөнхий сайд огцрох үндэслэлтэй” гэх утга бүхий пост оруулсан. Төд удалгүй Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Ж гэх байцаагч залгаж, “Та Ерөнхий сайдыг огцор” гэж цахим сүлжээнд бичсэн байна. Танд хариуцлага тооцох болно” гэсэн. Би дуудахад нь очоогүй. Дараа нь намайг 100 мянган төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсаа гэрийн хаягаар хүргүүлсэн. Би гэртээ байж байгаад л 100 мянган төгрөгөөр торгуулсан даа” гэлээ.


URL: